Ялтан нас барсан хэргийг шалгаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Ялтан нас барсан хэргийг шалгаж эхэллээ

Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд баригдаж буй ШШГЕГ-ын ажилчдын орон сууцны барилга барьж байсан ялтан найман давхраас унаж амь насаа алдсан хэрэг энэ сарын 18-нд гарсан юм. Уг хэргийг Баянзүрх дүүргмийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Уг барилгыг жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй 96 хоригдол барьж байгаа аж. Талийгаач ШШГЕГ-ын харьяа 421 дүгээр хорих ангид танхайн хэргээр ял эдэлж байжээ. Хоригдлуудын хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангаагүйгээс осол гарсан бололтой.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж