Хойд Солонгос гал нээхээр заналхийлжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос гал нээхээр заналхийлжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өмнөд Солонгосын хил залгаа нутгаас Хойд Солонгосын нутаг руу явуулж буй суртал ухуулгын үйл ажиллагаагаа зогсоохгүй бол гал нээх болно гэж Пхеньяны зүгээс заналхийлсэн байна. Энэ тухай хойд солонгосын KCNA  агентлаг ням гаригт мэдээ нэвтрүүлсэн тухай өмнөд солонгосын  Ёнхап агентлаг мэдээлсэн байна.

    Хойд солонгосын цэргийн нэгэн албан тушаалтан KCNA агентлагийн нэвтрүүлгээр  Сөүлийн зүгээс “сэтгэл зүйн” дайн хийж байна гэж мэдэгдээд ийм үйлдлийн эсрэг цохилт өгөхөд хүрэх болно гэж мэдэгдсэн ажээ.

    Тэрхүү төлөөлөгчийн мэдэгдсэнээр “цаашид иймэрхүү байдлаар сэтгэл зүйн дайнаа үргэлжлүүлэх юм бол манай цэргийнхэн шууд гал нээх болно” гэж нотолсон аж.
    Цэргийн цохилтын байнууд нь хоёр орны хил дагуу байрлаж буй өмнөд солонгосын хилийн цэргийн байрлалууд болон өмнөд солонгосын идэвхтнүүдийн Ким Жон-илийн дэглэмийн эсрэг сурталчилгааны ухуулах хуудас цацаж буй газар байрлал хамаарах юм байна.

    Эх сурвалж: EFE
    Бэлтгэсэн Д.Пунцаг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж