5290 оюутан өргөдөл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

5290 оюутан өргөдөл гаргажээ

“Хүний хөгжил сан”-гаас ард иргэддээ бэлэн болон бэлэн бусаар энэ онд хишиг хүртээж байгаа. Бэлэн бус хэлбэрийн нэг нь оюутнуудын сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгийг төрөөс даахаар болсон. Төлбөрийнхөө зохих хувийг ийнхүү төрөөс даалгахын тулд оюутнууд харъяа ХХҮХ-ийн мэргэжилтнээс өргөдлийн маягт аван бөглөх учиртай. Өргөдлийг энэ сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хүлээн авна гэж байсан ч хугацаа хоцорсон зарим оюутнуудын өргөдлийг ХХҮХ хүлээн авч байлаа. Он гарсаар Дархан-Уул аймгийн хэмжээнд нийтдээ 5290 оюутан сургалтын төлбөрөө төлүүлэх өөрийн өргөдлөө ирүүлжээ. Энэ 5290 оюутны 80 нь регистр буруу, 21 нь буруу бөглөсөн гээд нийтдээ 100 гаруй өргөдөл зөрчилтэй байгааг хэлж байна. Үүн дотор сургууль, ангиа хүртэл буруу бөглөсөн оюутнууд байгаа гэлээ.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж