
Сүүлийн үед Налайх дүүрэгт нурангид даруулсан гэх уул уурхайтай холбоотой осол байнга гарах болсон. Тус дүүргийн Уул уурхайн аврах алба тоног төхөөрөмжийн хувьд дутмаг байгаад холбогдох салбараас анхаарч, шинээр тоног төхөөрмжийн шинэчлэлтийг хийхээр төлөвлөөд байна. Энэ хүрэээнд Налайхын уул уурхайн аврах албаны хэрэгцээнд машин, тоног төхөөрөмж худалдан авах тендерийг өнөөдрөөс эхлэн зарлаж байна. Уул уурхайн аврах алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос АА/02/2011 дугаартай машин, тоног төхөөрөмж худалдан авах тендерийг ирэх гуравдугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд материалыг хүлээн авах аж.
Д.Долгор