
Тэд хамтарсан үйлдвэрүүдийн өнгөрсөн оны санхүүгийн тайлан, энэ жилийн ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн гэх албаны мэдээлэл байгаа ч хурал халуухан болсон сурагтай. Тухайлбал, “Монголросцветмет” нэгдлийн санхүүгийн тооцоонд зөрүү гарч, хурал сунжирахад хүрсэн бол “Эрдэнэт” үйлдвэрийн захирлыг солих тухай асуудлыг хөндөж, улмаар тус үйлдвэрийг хувьчлах асуудал ч яригджээ. Хувьчлалын асуудлыг Оросын тал эртнээс тавьж байсан боловч Монголын талыг харзнаж байгаа гэдэг. Харин олны анхаарлын төвд байгаа “Эрдэнэт”-ийн Ерөнхий захирал Ч.Ганзоригийг өөрчлөх асуудлыг энэ удаагийн хурлаар хэлэлцээд хойшлуулсан гэх мэдээлэл байна.
Б.СҮРЭН