“Аюулгүй ухааны үндэс” сурах бичиг хэвлэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.05.22-нд нийтлэгдсэн

“Аюулгүй ухааны үндэс” сурах бичиг хэвлэгдэв

“Аюулгүй ухааны үндэс-1, 2, 3” гарын авлагыг Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар ЕБС-ийн суурь боловсролд судлуулах зорилгоор БСШУЯ-ны Боловсролын хүрээлэн, ОБЕГ-ын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор ЕБС-ийн багш, сурагчдад зориулж хэвлүүлжээ. Уг гарын авлага нь бага, бүрэн дунд, суурь боловсрол гэсэн шатлалтай аж.

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБХХ-ын “Гамшгийн аюулыг бууруулах, менежмэнтийн тогтолцоог боловсронгуй болгох нь” төсөл хамтран энэ сарын 19-20-ны өдрүүдэд аймаг, нийслэл, дүүргийн боловсролын газрын сургалт арга зүйч багш нарт зориулан “Аюулгүй амьдрах ухааны үндэс-1, 2, 3” гарын авлага, материалын агуулгыг  танилцуулах, ЕБС-ийн сурагчдыг аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осолд өртөхөөс өөрийгөө хамгаалах, бусдад тусламж үзүүлэх, аюулгүй амьдрах арга ухааны үндсийг эзэмшүүлэхэд багш нар гарын авлагыг хэрхэн ашиглан хичээлийг заахад арга зүйн туслалцаа үзүүлэх сургалт зохион байгуулсан байна.

Сургалтад мөн Хүүхдийн төлөө үндэсний төв, Боловсролын хүрээлэн, БСШУЯ, Мэргэжлийн боловсролын газар, Дэлхийн Зөн ОУБ зэрэг  хүүхдийн байгууллагуудын төлөөлөл оролцжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж