Эдвин ван дер Сар сүүлийн тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.22-нд нийтлэгдсэн

Эдвин ван дер Сар сүүлийн тоглолтоо хийнэ

Будант Альбионы Премьер лигийн 2010-2011 оны улирлын хамгийн сүүлчийн тоглолтууд буюу 38 дугаар тойргийн тоглолтууд өнөөдөр болно. Super Sunday гэгддэг энэ үдэш тус лигийн 20 баг бүгд тоглох юм. Улирлын 37 тойргийн дараах байдлаар 77 оноотойгоор "Челси"-гээс хоёр цэвэр хожлын оноогоор тасарч түрүүлэх нь тодорхой болсон алдарт "Манчестер Юнайтед" өнөө орой "Олд Траффорд" цэнгэлдэхдээ "Блэкпуль"-ийг хүлээн авна. Энэ тоглолтын дараа "Улаан чөтгөрүүд" Премьер лигийн аваргын цомыг 19 дэх удаагаа өргөнө. Энэ ням гариг тэдний хувьд, мөн "МанЮ"-гийн фенүүдийн хувьд баярын өдөр юм.  Дасгалжуулагч Сэр Алекс Фергусон болон багийн ахлагч, хамгаалагч Неманья Видич нар Премьер лигийн улирлын шилдгээр нэрлэгдсэн, мөн "Улаан чөтгөрүүд" Английн хөлбөмбөгийн түүхэн амжилтыг тогтоож, “Ливерпуль”-ийн олон түүхэн 18 түрүүг давж, шилдэг баг гэдгээ харуулж байна. Сэр Алекс арав дахиа оны шилдгээр тодорч буй бол Видичийн хоёр дахь шагнал нь юм. Мөн өнөөдөр бус клубтэй төдийгүй лигтэй холбоотой бас нэгэн олны анхаарлыг татсан үйл явдал болно. Энэ бол "МанЮ"-гийн хаалгыг 2005 оноос хойш "манаж" байгаа голланд хаалгач, домогт Эдвин ван дер Саарын зодог тайлж буй явдал. Тэрбээр өнөөдөр сүүлчийн удаа “Олд Траффорд”-доо тоглоно. Тиймээс түүнийг хүндэлж, багийн ахлагчийн туузыг өгөхөөр нөхөд нь шийджээ. 818 удаа дэлхийн хөлбөмбөгийн агуу клубын хаалгыг манахаар ногоон дэвжээнд гарсан энэ домогт хөлбөмбөгчин ийнхүү 41 настайдаа зодог тайлж, өнөөдөр сүүлийнхээ тоглолтыг английн лигт хийж байна.
Өнөөдрийн тоглолтууд:

Астон Вилла – Ливерпуль
Болтон – Манчестер Сити
Эвертон- Челси
Фулхэм- Арсенал
Манчестер Юнайтед – Блэкпуль
Нью-Кастл – Уэст Бромвич
Сток Сити- Уиган
Тоттенхэм- Бирмингем
Уэстхэм Юнайтед – Сандерлэнд
Волверхэмптон – Блэкберн

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж