Д.Цогтбаатарын томилолт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.22-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатарын томилолт үргэлжилж байна

Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар АНДЭЗНК-ын чуулганы хорооны дэд даргаар сонгогдон ажиллав.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар АНДЭЗНК-ын 67 дугаар чуулганы Нэгдүгээр хорооны дэд даргаар сонгогдон ажиллав. Нэгдүгээр хороо нь макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр, байгаль орчин, хөгжлийн асуудлыг хэлэлцэж байна.

ТНБД Д.Цогтбаатар Нэгдүгээр хорооны хүрээнд болсон Нэн буурай хөгжилтэй болон далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тусгай нэгжийн хуралдаанд оролцож Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын санаачлагаар өнгөрсөн сард Улаанбаатар хотноо Ази, Номхон далайн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Өндөр түвшний бодлогын зөвлөлдөх уулзалтыг амжилттай зохион байгуулсныг дурдаад, далайд гарцгүй хөгжиж буй орнууд хэдийгээр олон асуудлыг шийдэж, хэрэгжүүлэн амжилтад хүрч байгаа ч цаашид тулгарч буй бэрхшээлүүд мөн олон байгааг онцлов. Тухайлбал, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг биет дэд бүтэц байгуулахад анхаарахын зэрэгцээ улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг авч явдаг “зөөлөн дэд бүтэц” буюу засгийн газар хоорондын уялдаа холбоонд ач холбогдол өгөхийн чухлыг тэмдэглэв.

Чуулганы Ахлах албан тушаалтнуудын хуралдаанд оролцож буй манай улсын төлөөлөгчид салбар хороодын хуралдаан дээр тээврийн болон статистикийн асуудлаар байр сууриа илэрхийлж үг хэлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж