Келли Роуоланд “X-Factor”-ыг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.22-нд нийтлэгдсэн

Келли Роуоланд “X-Factor”-ыг шүүнэ

Америкийн поп дуучин Келли Роуоланд “X-Factor” телевизийн шоуны шүүгчээр ажиллах болжээ. Өдгөө 30 настай дуучин бүсгүй удахгүй шүүгчдийн шинэ бүрэлдэхүүнд орох гэнэ. Нэвтрүүлгийн шүүгчдийн нэг Дэнни Минноу  нэвтрүүлгээс гарах болсноо мэдэгдсэний дараа ийм шийдвэр гарсан байна. Келли Роуланд өөрийгөө хэр шүүгч болохоо мэдэхгүй ч нэвтрүүлгийн  шүүгч болж буйдаа баяртай  байгаа гэнэ.  Тэрбээр “X-Factor” нэвтрүүлгийг үзэх дуртай, Саймон Коулыг шударга гэж боддог гэнэ.

“Take That” хамтлагийн Гэри Барлоу, “N-Dubz” хамтлагийн Тулиса Конставолос нар удахгүй гарах цуврал нэвтрүүлгийн шүүгчдээр хэдийнэ тодроод байна.

Америкийн охидын хамтлаг “Destiny’s Child”-ийн экс гишүүн Келли Роуланд соло карьераар багагүй амжилт олсон дуучин билээ.  

Харин Дуучин Дэнни Миноу нэвтрүүлгийг орхих болсон шалтгаан нь “X-Factor” шоу шахуу цагийн хуваарьтай нь таараагүйгээс болсон гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж