Төв аймгийнхныг малжуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.21-нд нийтлэгдсэн

Төв аймгийнхныг малжуулж байна

Монгол Улсын Засгийн газраас малчдыг
дэмжих бодлогыг шат дараатай авч, хэрэгжүүлж байна. Хоёр жилийн өмнөх
зудны үеэр Улсын онцгой комиссын дарга, Засгийн газрын Шадар сайд
М.Энхболд гадаад, дотоодын олон байгууллагад хандаж, уриалга гаргасны
дүнд малчдад зориулж 6,8 тэрбум төгрөгийн хандив цуглуулжээ.

Энэ хавар Төв аймгийн малгүй болсон айл өрхүүдийг малжуулах төсөл
хэрэгжүүлж эхэлсэн байна. Шадар сайд М.Энхболд санаачлан байгуулсан “Эх
нутгийн иргэд” ТББ-аас зудад хамгийн ихээр нэрвэгдсэн Төв аймгийн
Архуст, Баян, Баянцагаан, Баянжаргалан, Сэргэлэн, Баяндэлгэр,
Мөнгөнморьт, Эрдэнэ зэрэг найман сумын 80 гаруй айл өрхөд дээрх төслийг
хэрэгжүүлж байгаа аж.

Одоогийн байдлаар Архуст, Эрдэнэ, Баяндэлгэр, Мөнгөнморьт суманд
малжуулах төслийг хэрэгжүүлж байгаа бол ирэх зургадугаар сарын 1-нээс
өмнө бусад дөрвөн сумын 40 гаруй айл өрхийг малжуулахаар төлөвлөжээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж