
Бүжгийн тулаан хоёр үе шаттай болно. Эхний тоглолт 15.00 цагт бүх төрлийн бүжгийн үзүүлбэр хэлбэрээр, харин дараагийн тоглолт 19.00 цагт орчин үеийн бүжгийн халз тулаанаар үргэлжлэх ажээ. Тус шоунд хүүхэд залуусын шүтээн болсон чөлөөт бүжгийн хамтлагуудаас гадна “Түмэн эх”, Ардын дуу бүжгийн чуулгын бүжигчид оролцох юм.
Тоглолтын агуулга, найруулга, зохиомж урьд өмнөх бүжгийн шоунуудаас өвөрмөц болно гэж зохион байгуулагчид нь амлаж байлаа.
Г.Даша