Холимог тогтолцоог дэмжжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.21-нд нийтлэгдсэн

Холимог тогтолцоог дэмжжээ











МАН дэргэдээ таван байнгын хороотой болсон. Түүний нэг болох
Улс төрийн байнгын хороо өчигдөр хуралджээ.
“Ард түмний нээлттэй индэр” хэлэлцүүлгийн хүрээнд болсон байнгын хорооны хурлаар УИХ-ын сонгуулийн
тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Хэлэлцүүлэгт оролцсон МАН-ын гишүүдийн дийлэнх
нь хэтэрхий их савлагаатай мажоритар
тогтолцоог 2012 оны сонгуульд хэрэглэхгүй байх нь зөв гэж үзжээ. Цэвэр пропорциональ
хувилбарыг авах саналтай хүн цөөхөн байсан байна. Дийлэнх хүн ирэх сонгуулийг холимог
тогтолцоогоор явуулахыг дэмжжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд сонгуулийн ямар тогтолцоог авахыг
гишүүд, судлаачдаар хэлэлцүүлэх нь зөв хэмээн үзсэнээс ийнхүү  “Ард түмний нээлттэй индэр”-ээр хуулийн төслийг
хэлэлцүүлжээ.

 

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж