
Тэр бүр хүмүүсийн мэддэггүй нэгэн “нууц”-ыг “Хурд” хамтлагийн хөгжимчин Д.Отгонбаяр задлав. Тэд өнгөрсөн лхагва гаригт болсон “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн анхны бие даасан тоглолтод оролцож, хуучны дуугаараа үзэгчдэд бэлэг барьсан юм. Хамгийн сонирхолтой нь, энэ үеэр тэдний дуулсан “Дурлаж үзсэнгүй”, “Чоно” гэсэн хоёр дууны үгийг анх 1993 онд “Хурд” хамтлагийг байгуулагдахад “Харанга”-ын Лхагваа тэднийг дэмжин, үгийг нь зохиож өгч байжээ.
М.Анир