Бичил уурхайн үйл ажиллагаанд Ховдчууд дадлагажлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Бичил уурхайн үйл ажиллагаанд Ховдчууд дадлагажлаа

Ховд аймагт “Бичил уурхайн хууль, эрхзүйн орчин” сэдэвт сургалт явууллаа. Гар аргаар ашиг малтмал олдворлогч олонтой Алтай, Үенч, Булган, Цэцэг сумын удирдлага, иргэд, уурхайчдын төлөөлөл болон аймгийн холбогдох төрийн байгууллагуудын мэргэжилтэн 60 хүнийг хамруулсан энэ сургалтыг аймгийн БОАЖГ, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой бичил уурхай” төслийн баг хамтран зохион байгуулсан юм.

“Тогтвортой бичил уурхай” төслийн үндэсний захирал П.Үржинлхүндэв, бичил уурхайн бодлогын эксперт, Т.Энхцэцэг, бичил уурхайн хөгжлийн мэргэжилтэн А.Гэрэл, Уул уурхайн аврах албаны дарга, гавъяат уурхайчин Ц.Жанчив нарын бүрэлдэхүүнтэй төслийн баг оролцогчдод хичээл заав.

Сургалтаар бичил уурхайн эрхзүйн орчин, бичил уурхайчдын бүтэц зохион байгуулалт, бичил уурхайн аюулгүйн ажиллагааны талаар хичээл зааж, зөвлөмж, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө. Орон нутагт бичил уурхайчдыг зохион байгуулалтад оруулахад  тулгарч буй бэрхшээл, туршлагаа харилцан солилцсон нь энэ салбарын үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулахад төрийн байгууллагын ажилтан, иргэд, уурхайчдад мэдээлэл, арга зүйн чухал туслалцаа боллоо гэж Ховд аймгийн БОАЖГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Гантулга мэдээллээ.

Эх сурвалж: www.mne.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж