“Мэдлэгийн өртөө” сургалт орон нутагт болж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

“Мэдлэгийн өртөө” сургалт орон нутагт болж байна

Увс аймгийн Улаангом хотноо энэ сарын 19-21-ний өдөр НҮБ-ын хүүхдийн сангаас “Мэдлэгийн өртөө” сургалтыг зохион байгуулж байна.  “Нийгмийн цогц суурь үйлчилгээ”-ний хөтөлбөрийн зохицуулагчид Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын ЕБС-ийн эмч, нийгмийн ажилтнуудад ХДХВ-ийн халдвараас сэргийлэх  “Мэдлэгийн  өртөө” оролцооны хэлбэрт сургалтыг хийж байгаа юм.

Тус сургалтаар уг өвчний халдвараас хэрхэн хамгаалж болох вэ, сайн дурын үзлэг шинжилгээнд хамрагдах нь ямар ач холбогдолтой зэрэг асуудлаар иргэдэд бодит мэдээлэл өгч байгаа аж.

Б.Батбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж