Үндэсний өв соёлын талаар хэлэлцүүлэг хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Үндэсний өв соёлын талаар хэлэлцүүлэг хийнэ

Үндэсний өв соёлын талаар хэлэлцүүлэг хийнэ

УИХ-ын нэр бүхий гишүүд хамтран “25 дугаар суваг” телевизээр “Дуусдаггүй яриа” нэртэй шууд нэвтрүүлгийг явуулж буй. Тэд энэ нэвтрүүлгээр олон нийтийн анхаарлын төвд байгаа томоохон асуудлуудаар холбогдох мэргэжлийн байгууллага болон олон нийт, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, өөрсдөө ч энэ сэдвээр санал бодлоо уралдуулдаг. Долоо хоног бүр пүрэв гаригийн орой телевизээр шууд явуулдаг “Дуусдаггүй яриа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн З.Алтай, Лу.Гантөмөр, О.Чулуунбат нар оролцож, үндэсний өв соёлын асуудлаар хэлэлцүүлэг хийх юм байна. Мөн төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров урилгаар оролцох бөгөөд шууд нэвтрүүлэг орой 20.20 цагаас эфирт цацагдах юм байна.

Б.ЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж