С.Жавхлан “гал түгээнэ”

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

С.Жавхлан “гал түгээнэ”

Хэвлэлийнхнээс нуугдах болсон дуучин С.Жавхлан өнөөдөр гэнэтхэн сэтгүүлчидтэй уулзахаар зар тараав. Дуучин С.Жавхлан, нэр дэвшигч С.Жавхлан, эх оронч С.Жавхлан, “Гал үндэстэн”-гийн С.Жавхлан…Чухам яг “аль” Жавхлан нь юуны тухай ярих гэснийг сонирхохоор сэтгүүлчид “Монгол ньюс” мэдээллийн төвд олуулаа ирсэн байлаа.

Бидний дуучин гэж л дуудах дуртай Самандын Жавхлан хүрэл тулга хажуудаа тавьчихсан сууж байв. Гэрт амьдарна, гараараа хоол иднэ, дандаа монгол дээл өмсөнө хэмээх сенсаацтай мэдэгдлүүдийг хийж байсан тэр өнөөдөр дахиад нэгэн “сонирхолтой” сэдэв хөндлөө.

Дуучин С.Жавхлан “Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны 100 жилийн ойг тохиолдуулан тавдугаар сарын 27-ны өдөр “Эвийн гал түгээх ёслол” гээчийг зохион байгуулах гэнэ. Улаанбаатараас эхлэх энэ ёслол цаашлаад 21 аймагт хүрэх аж. Тулганд гал бадраах ёслол үйлдэх энэ санаачлагадаа тэрбээр мөн үе үеийн Ерөнхийлөгч, төрийн түшээдийг ч уриад амжина лээ. Дуучин залуугийн санаачилсан энэ ёслол хаана, хэзээ болох нь одоохондоо тодорхойгүй байгаа учир эргэн мэдээлэх юм билээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж