Галын 33 дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Галын 33 дуудлага иржээ

Нийслэлийн Онцгой байдлын  газарт өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, техникийн холбоотой нийт 33 дуудлагыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас  ирүүлснээс гал түймрийн 14, галын зөрчлийн 13, цогцос гаргах гурав, ахуйн ослын хоёр, зам тээврийн ослын нэг  дуудлага иржээ. Нийт ирүүлсэн дуудлагыг дүүргээр нь авч үзвэл Сонгинохайрхан дүүрэгт 10, Баянгол дүүрэгт долоо, Баянзүрх дүүрэгт тав, Сүхбаатар дүүрэгт дөрөв, Чингэлтэй дүүрэгт хоёр, Хан-Уул дүүрэгт хоёр, Багануур дүүрэгт нэг, Багахангай дүүрэгт нэг, Налайх дүүрэгт нэг дуудлагатай байв.  Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх  зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Хөрс” худалдааны зүүн тал, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Гурилын үйлдвэрийн урд тал, Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Төмөр замын 55 дугаар байрны урд талд байрладаг дулааны шугамын худагт хүн унаж нас барсан байна гэсэн дуудлагын дагуу Аврах салбар ажиллаж 34-45 насны гурван эрэгтэй хүний цогцсыг тус тус гаргаж харъяа дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгч ажилласан байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж