Дэлхийтэй төстэй гариг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Дэлхийтэй төстэй гариг илрүүлжээ

Дэлхийгээс 20 гэрлийн жилийн зайд эрдэмтэд хүн амьдарч болох гариг илрүүлсэн гэнэ. “Gliese 581d” хэмээх дэлхийтэй төстэй уг гариг дээр хур тунадас, болон далайн ус илэрсэн байна. Ирээдүйд хэрэв уг гариг дээр сансрын хайгуулчид  буувал өөрсдийгөө жинхэнэ харь гаригийнхан гэж бодохоор гэнэ. Уг гаригаас тэнгэр хөх биш, улаан өнгөтэй харагдах ажээ. “Gliese 581d”  гаригийн таталцлын хүч дэлхийн татах хүчнээс хоёр дахин их тул уг гариг дээрх ямарваа нэг зүйл хоёр дахин хүнд болох гэнэ.  Тус гаригийн атмосфер  дэх нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ их тул хүн амьсгалах нөхцөлгүй ажээ.

Эрдэмтдийн үзэж буйгаар “Gliese 581d” гариг хүн амьдарч болох гаригуудаас хамгийн өндөр рейтингтэй байгаа нь гэнэ. Гэвч тус гаригийн уур амьсгалыг шинжлэхээр бүтээсэн компьютер томъёолол хүн амьдарч болохыг харуулж байгаа ажээ.  Эрдэмтэд энэ нээлт нарны аймгаас хүн амьдарч болох өөр гариг ертөнцийг олох эрэл хайгуулд том алхам боллоо гэж үзэж байгаа юм. Парисын сансрын судалгааны төвийн шинжилгээний багийн гишүүн Робин Вордсворт “Сансрын  хайгуулчид анх удаа цаг агаарын хүчин зүйлсээрээ дэлхийнхтэй төстэй гариг нээж олсон нь хүн амьдарч болох “exoplanet”  байдаг гэдгийг баталлаа” гэж мэдэгджээ. Дэлхийтэй ойрхон ийм  гариг олж нээсэнд эрдэмтэд баяртай байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж