H1N1-ийн тохиолдол 100 болжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

H1N1-ийн тохиолдол 100 болжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Томуугийн А хүрээний А(H1N1)v вирусын халдварын 100 тохиолдол бүртгэгдсэн байна. Нийслэлд 70,  орон нутагт 30 тохиолдол бүртгэгджээ.  Эдгээр өвчтөний 61нь хөнгөн хэлбэртэй, гэрээр эмчлүүлж, 32  нь дунд зэргийн явцтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Өвлчлөгсдийн  51.6%-нь 0-15,   36.5% -нь 19-34 насныхан байна. (H1N1)v вирусын халдварын эсрэг вакцинжуулалт аймагт 74.4%, нийслэлд 46.8%, улсын хэмжээнд 63.7%-тай явагдаж байна. Тиймээс иргэд вакцинжуулалтдаа идэвхитэй хамрагдахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.

    Ш.Чимэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж