Йоханнесбургт галт тэрэг осолдлоо

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Йоханнесбургт галт тэрэг осолдлоо

Өмнөд Африкийн нийслэл Йоханнесбург хотын Советова дүүрэгт галт тэрэг осолдож, 300 гаруй хүн гэмтэж, бэртжээ. Зорчигч галт тэрэг, зогсч байсан галт тэрэгтэй мөргөлдсөнөөс зорчигчдын зарим нь цонхоор шидэгдсэн байна. Өмнөд Африкийн түүхэнд ийм олон хүн гэмтэж бэртсэн галт тэрэгний аюултай осол урьд өмнө гарч байгаагүй гэнэ.

Орон нутгийн телевизийн мэдээгээр  бэртсэн 300 гаруй зорчигчийг эмнэлэгт хүргэж, яаралтай түргэн тусламж үзүүлэхэд түргэний машинууд нэмж дуудах шаардлагатай  байгаа дүр зургийг харуулсан байна.

Галт тэрэг Советово дүүргийн Мзимлопегоос Помоло орохоор явж байжээ. Ослын шалтгааныг тогтоохоор шинжээчдийн баг ослын газарт ажиллаж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж