Д.Эрдэнэбилэг 11 дүгээр байр руу ухарлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбилэг 11 дүгээр байр руу ухарлаа

Даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй их мастер Д.Эрдэнэбилэг өчигдөр тэмцээний 12 дахь тоглолтоо хийж, хожигдсоноор 11 дүгээр байр руу ухарлаа. Голландын Эммелорд хотноо энэ сарын 7-нд эхэлсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 20 даамчин тойргоор тоглож буй. Д.Эрдэнэбилэгийн хувьд 11 өргийн дараах байдлаар 12 оноотой долдугаар байрт бичигдээд байсан юм. Харин өчигдөр Литвийн их мастер Алексей Домчевтой хараар тоглож, хожигдсоноор 12 оноотой хэвээр 11 дүгээр байрт бичигдэх болов. Өнөө цагийн шилдэг даамчдын нэг, дэлхийн дөрвөн удаагийн аварга, ОХУ-ын их мастер Александр Георгиев 18 оноотой дэлхийн аваргыг өнгөлж байна.

Даамчид нийт 19 өрөг тоглохоос өнөөдөр 13 дахь тоглолтууд болно. Энэ удаад Азийн дөрвөн удаагийн аварга Д.Эрдэнэбилэг Литвийн их мастер Эдвард Бузинскийтэй цагаанаар тоглох юм.

С.Цэ
лмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж