Зам засварын ажилчид Талибаны халдлагад өртжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Зам засварын ажилчид Талибаны халдлагад өртжээ

Афганистаны  зүүн хэсгийн Пактиа, Хост хэмээх уулархаг районд авто зам тавьж байсан  ажилчид Талибанчуудын халдлагад өртжээ. Халдлагын үеэр 35 ажилчин амиа алдаж, 20 нь шархадсан тухай албаны эх сурвалж мэдээлжээ. Халдлагын үеэр хариу нээхэд босогчдын найм нь алагдсан байна.

Талибанчууд дээрх хэргийг үйлдсэнээ мэдэгдэж, халдлага үүгээр зогсохгүйг анхааруулсан гэнэ. Зам засварын ажилчид болон босогчдын хооронд болсон мөргөлдөөн хоёр цаг гаруй үргэлжилсэн байна. Зам засварын “Galaxy Star” компанийн ажилчдын мэдээлж буйгаар Талибаны 100 гаруй босогчид тэдэн рүү халдсан ажээ.  Талибанчууд зам засварын тоног төхөөрөмж, машиныг  эвдэлж сүйтгэсэн байна. Афганистаны  Пактиа, Хост районы зааг уулархаг хэсэг нь Талибан, болон бусад босогчдын халдлагад хамгийн их өртдөг газар ажээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Туркийн  зам засварын дөрвөн ажилчин, жолоочийн хамт барьцаалагдсэн хэрэг гарч байсан юм.

Тус бүсэд Талибаны босогчдоос гадна террорист Аль-Кайдагийн бүлэглэл орогнодог гэх мэдээлэл бий.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж