
Гаагийн олон улсын конвенц нь эцэг, эх хоёрын аль алины эрхийг хамгаалах зорилготой бөгөөд хүүхдийг төрсний бүртгэлд анх бүртгэсэн орны хуульд заасны дагуу асран халамжлах эрхийг олгохоор заажээ. Конвенцид нэгдэж, Японы Ерөнхий сайд Наото Кан гарын үсэг зурсан байна.
Японд гэр бүл салсны дараа хүүхдийн асран халамжлах үүргийг эцэг эхийн аль нэгэнд шилжүүлэхийг тэдний зөвшилцөлд тулгуурлан шүүхээр шийдвэрлэдэг байна. Гадаад иргэнээс гэр бүлээ цуцлуулсан япон эмэгтэйчүүд бусад улсын хуулийн дагуу хүүхдийнхээ асран халамжлагч болж чадахгүй тохиолдол Японд олон гарчээ.
Гаагийн уг конвенцид одоогоор АНУ, Канад, Их Британи, Франц, Герман, Австрали, Унгар, Итали, Шинэ Зеланд, Испани зэрэг 12 орон нэгдээд байна.