Соёлын сайд нар Астанад чуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Соёлын сайд нар Астанад чуулж байна

Казахстаны нийслэл Астана хотноо энэ өдрүүдэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Соёлын сайд нарын уулзалт болж байгаа аж. Түүнд ОХУ-ын Соёлын сайд А.А.Авдеев, БНХАУ-ын Соёлын сайд Цай У, Казахстаны Соёлын сайд М.А.Кул Мухаммед болон Киргизстан, Таджикстан, Узбекстаны Соёлын асуудал хариуцсан сайд, дэд сайдууд, Энэтхэг, Иран, Белорусь, Пакистаны төлөөлөгчид ажиглагчаар оролцож байна. Өнөөдрийн уулзалтад Монгол Улсын БСШУ-ны дэд сайд Ч.Куланда улсаа төлөөлөн үг хэлсэн байна. Тэрбээр Монгол Улс соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааг чухалчилсан орон болно гэдгийг мэдэгдэж, Монгол оронд олон соёл оршин тогтносоор ирсэн өлгий нутаг болохыг, өнөө үед ч соёлын олон төрлийг хөгжүүлэн дэмжих нь Монгол төрийн бодлогын салшгүй хэсэг хэвээр байгааг онцлон тэмдэглэжээ. Энэхүү уулзалтын үеэр  Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд соёлын салбарт хамтран ажиллах протоколд оролцогчид гарын үсэг зурсан байна.

Сонирхуулахад, ирэх сард Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын 10 жилийн ойг Астана хотноо тэмдэглэх ажээ. Тэр үеэр гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах юм байна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс 2004 онд ажиглагч гишүүнээр орсон юм.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж