Жокович Дубайн финалд Федерерийг буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Жокович Дубайн финалд Федерерийг буулган авлаа

Дэлхийн чансааны жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдсэн Сербийн теннисчин Новак Жокович Дубайн аварга шалгаруулах тэмцээний финалд Швейцарийн Рожер Федерерийг буулган авснаар 2011 оны амжилтын буухиагаа үргэлжлүүллээ. Тэрбээр ийнхүү Дубайн коурт дээр гурав дахь жилдээ дараалан түрүүлж байгаа юм. Энэ сарын эхээр Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн Жокович Дубайн тэмцээний финалд 6-3; 6-3 харьцаатай өрсөлдөгчөө хоёр сетэд буулган авснаар дараалан хожсон тоглолтын цувралаа 14 болгожээ.

Мөн энэ үеэр Мексикт болсон нээлттэй тэмцээний финалд Испанийн Дэвид Феррер 7-6; 6-7; 6-2 харьцаагаар нутаг нэгт Николас Альмагро хожсоноор аваргалсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж