
Нью Йоркийн дээд шүүхийн шүүгч Майкл Обус түүнийг батлан даалтад гаргахдаа зэвсэгтэй харуул, камерын хяналтан дор 24 цагийн гэрийн хорионд байхыг анхааруулсан байна. Түүнийг “Rikers Island” шоронд дөрөв хоног хорьсоны дараа ийнхүү батлан даалтад гарахыг зөвшөөрч буй ажээ. Стросс-Каны өмгөөлөгч түүнийг батлан даалтад гаргахын тулд нэг сая ам.долларын барьцаа болон даатгалд таван сая ам.доллар төлсөн гэнэ. Стросс-Кан одоо хүртэл өөрт нь тулгаж буй хүчингийн хэргийг үгүйсгэсээр байгаа юм байна.
Н.Энх