Өсвөр насныхны бултдаг асуултууд

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Өсвөр насныхны бултдаг асуултууд

Заримдаа хүүхэдтэй ая эвээ ололцох гэж эцэг эхчүүд тэвчээрээ барж орхидог. Таны  асуусан энгийн нэг асуултын хариулт бөмбөг тэсрэх мэт болох нь бий.

Хүүхэд эцэг эхдээ хайртай ч өөрийнхөөрөө байхыг хүлээн зөвшөөрүүлэх гээд байдаг.  Хэдийгээр тэд өөрийнхөө асуудалд эцэг эхийгээ  оролцуулахыг хүсдэггүй юм шиг байдаг  боловч харин ч ойр дотно,найзууд шиг байхыг хүсч байдгийг судалгаа харуулсан байна.  Хамгийн гол нь эцэг эхчүүд хүүхдийнхээ  өмнөөс асуудлыг шийдэхдээ тэднийг гомдоохгүй байх нь хамгийн чухал. Ингэхэд ямар асуулт хүүхдийг зөрүүд занг хөдөлгөж орхидог гэж та бодож байна ?

 “Өнөөдөр юу хийсэн бэ?”

 “Өчигдөр найзуудтайгаа хаагуур явсан бэ?” эсвэл “Хичээл чинь ямар байв?” зэрэг асуулт өсвөр насныхны хамгийн хариулах дургүй асуултууд. Хүүхдээсээ та “Зүгээр” гэсэн хариулт сонсоно гэдгээ мэдэж байж ингэж асуух хэрэг байна уу?   Харин ингэж асуухын оронд ангийнх нь хүүхэд, найз нөхдийнх нь талаар асуу. Тийм, эсвэл үгүй гэсэн хариулттай асуулт тавьснаас илүү чөлөөтэй хариулах асуулт тавьж бай.

“Чи тэр хүүхдийг  зүгээр байгаарай гэж хэлэхгүй яасийн ?”

Судалгаанаас харахад өсвөр насны гурван хүүхдийн нэг нь сургууль дээрээ бусдад шоглуулж, дээрэлхүүлдэг байна. Үүнд хүүхдийг ганцаардуулах, арьс өнгө, болон гарал үүслээр ялгаварлан гадуурхах, хэл амаар доромжлох, гар утас, вэбсайт, е-мейлээр шоглох үйлдлүүд ордог аж. Гэвч хүүхэд сургууль, анги дээрээ шоглуулж гадуурхагдаж байгаагаа ээж аавдаа хэлэхээс эмээдэг бөгөөд хэрэв тэд энэ талаар үг цухуйлгавал дуугаа хураадаг. Харин ийм үед дээрх шиг асуулт улам нэрмээс болж мэдэх юм шүү. Харин үүний оронд хаана, хэн өөрийг нь дээрэлхээд байгааг олж мэдэх хэрэгтэй.

“Тэр юу өмссөн байсан бэ?”
Хүүхэд өсвөр насандаа өмсч, зүүж байгаа хувцас өөрийг нь хэн бэ гэдгийг илэрхийлж, ангидаа нэр хүндтэй байхад нь нөлөөлнө гэдэгт итгэдэг. Судалгаанаас харахад 8-12 настай охидын 75 хувь нь баян болохыг мөрөөддөг ажээ. Энэ байдал нь яваандаа хүүхдийн өөртөө итгэх итгэлд нөлөөлж мэдэх тул хүүхдийн материаллаг сонирхлыг дэвэргэхгүй байх хэрэгтэй. Харин сонирхоод буй зүйл нь яагаад таалагдсаныг асуугаарай.

“Чи ямар эмзэг юм бэ?”
Шилжилтийн нас бол гормоны өөрчлөлт бий болж, бэлгийн бойжилт эхэлдэг үе байдаг. Бие махбодийн өөрчлөлтөөс гадна сэтгэлзүйн өөрчлөлтүүд ч гарч ирнэ. Ийм үедээ улам эмзэг, маш ойлгомжгүй болдог тул тэднийг найз нөхдийнх нь хажууд дооглох, хүмүүжүүлэх гэж оролдох хэрэггүй. Харин “ Миний охин ядраад байна уу?” гэж асууж, халуун дотноор тэвэрч, сэтгэлээр дэмжиж байгаарай.

 “Чи яаж гэж тэгсэн юм бэ?” (эсвэл “Чи юугаа бодож байсан юм бэ?”)
Хүүхэд заримдаа зүгээр л ямар ч шалтгаангүй хачин этгээд ааш авир гаргадаг. Энэ бол таныг “Чи яах гэж тэгсэн юм бэ?” гэж асуухад юу ч болоогүй юм шиг царайлдаг  гол шалтгаан. Яагаад тэгснээ мэдэхгүй эсвэл хэлэхгүй байгаа бол зүгээр л дараагийн удаа яах вэ гэж асуу.

“Чи яагаад үгүй гэж хэлээгүй юм бэ?”
Шилжилтийн насандаа яваа хүүхдээ илүү сайн ойлгохын тулд хүүхдийнхээ талд зогс. Тиймээс  хүүхдэд дээрх шиг зөвлөгөөг хэзээ ч бүү өг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж