Мэргэжлийн хяналтын газрын тайлангийн хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн хяналтын газрын тайлангийн хурал боллоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын газрынхан 2010 оны ажлаа дүгнэж, 2011 онд хийх ажлын төлөвлөгөөгөө баталгаажууллаа. Өнгөрсөн 2010 он тус хамт олны хувьд нилээд онцлогтой жил болж өнгөрсөн. Холбогдох хуульд нь нэмэлт өөрчлөлт орсон, эрсдэлийн үнэлгээ хяналтын хуудас гээд шинэ нэр томъёотой аргачалуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлжээ. 2010 ондоо орон нутгийн хэмжээндээ хяналтын байцаагчдын хөгжлийг дэмжих жил болгон, аж ахуйн нэгж байгууллагын дотоодын хяналтыг сайжруулах, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан эгзэгтэй цэгийн хяналтанд ахиц гаргах гэсэн зорилт дэвшүүлсэн ажилласан байна. Тайлант хугацаандаа 7184 хяналт шалгалт хийснээс 77 орчим хувийг хамтарсан хэлбэрээр зохион байгуулжээ.

    Үүний зэрэгцээ өнгөрсөн онд хүчтэй яригдсан нэг сэдэв бол мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын ёс зүйтэй холбоотой асуудал. Ялангуяа авлига хээл хахуульд өртөх эрсдэл өндөртэй ажил мэргэжлийн тоонд ч байцаагч нар багтдаг болохоор дээрх асуудлыг цэгцлэхийн тулд ч авлигаас ангид ёс зүйтэй хяналтыг төлөвшүүлэх мэдэгдэлийг шат шатны улсын байцаагч нар үйл ажиллагаандаа мөрдлөг болгохоо мэдэгдэж гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Харин өнөөдөр энэ үйл ажиллагаа үргэлжилж, мэргэжлийн хяналтын газар ёс зүйн хороотой болох гэж байна.

    М.Дэлгэржаргал

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж