
Тус сургалтад аймгийн ЗДТГ, 14 сум, агентлаг, хэлтсийн төрийн захиргааны нийт 300 гаруй албан хаагчид оролцов. Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт “Саран хөхөө” театрт эхэлж үдээс хойш хэсэгчилсэн сургалтууд тусгай хөтөлбөрийн дагуу явагджээ. Үүнд, төрийн захиргаа, санхүү, татвар, нийгмийн даатгал зэрэг салбар чиглэлээр явагдсан сургалтуудаар учирч буй бэрхшээл, цаашид хэрхэн ажиллах тухай дэлгэрэнгүй ярилцаж санал бодлоо солилцсон байна. Тус нэгдсэн сургалтын үйл ажиллагааны хүрээнд төрийн албаны зохион байгуулалт архив, албан хэрэг хөтлөлт, санхүү төрийн сангийн ажил үйлчилгээ, гадаад харилцааны асуудлыг хэрхэн явуулах, төрийн албаны ёс зүй, хэм хэмжээг хэрхэн баримтлах, мэдээллийн технологийн шинэчлэл зэрэг төрийн албаны бүхий л чиг үүргийн дагуу холбогдох албаны мэргэжилтнүүд мэдээлэл хийж, зөвлөгөөний эцэст сургалтын үйл явцын талаар дүгнэлт гаргажээ.