Ажилтай болохыг хүсвэл

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Ажилтай болохыг хүсвэл

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ажил идэвхтэй хайж байгаа болон ажиллах хүч хайж байгаа ажил хайгч, ажил олгогчдод зориулсан шинэ үйлчилгээ нэвтэрлээ. Лаборнэт сайтад нэвтэрснээр та хурдан хялбар аргаар ажилд орох боломжтой болж байна.

    Монгол улсын Хөдөлмөрийн төв бирж хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл мэдээллийг нэг дороос түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх шинэ аргыг нэвтрүүлжээ. Энэ нь ажиллах хүчний цогц, шуурхай мэдээлэл, шинэ ажлын байр болон сул чөлөөтэй ажлын байр, ажил мэргэжлийн талаарх мэдээлэл, шинээр бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөө мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, үйлчилгээний талаарх мэдээлэл, үйлдвэр дээрх сургалт болон мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн мэдээллүүд бөгөөд дээрх бүх мэдээ мэдээлэл www.labornet.mn гэсэн цахим хуудсанд байгаа юм.

    Ажилд орохын тулд тус сайтад нэвтрэн өөрийгөө бүртгүүлэх хэрэгтэй, үүний дараа өөрийн ажил мэргэжилд таарах ажлын байр, тавигдах шаардлагыг судалсны дүнд ажил олгогчтой холбогдож, ярилцлага хийх боломжтой юм. Хэрвээ шаардлагад хараахан нийцэхгүй байгаа бол төрөл бүрийн сургалт, зөвлөлгөөнд хамрагдах боломж бас байгаа. Монгол улсын хэмжээнд шинээр бий болж байгаа бүх ажлын байр нэгдсэн журмаар энд тавигдах учраас одоо их дээд сургууль болон мэргэжлийн сургуулиа төгсөх гэж байгаа залуус, ажил идэвхтэй хайж байгаа хэн бүхэнд хурдан хугацаанд өөрийн гэсэн ажлын байртай боломж нээгдэж байна.

    М.Дэлгэржаргал

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж