“Шар айраг” хамтлаг шинэчлэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

“Шар айраг” хамтлаг шинэчлэгджээ

“Шар айраг” хамтлаг байгуулагдаад арван жил болж байгаа ч энэ сарын эхээр анхны цомгоо өлгийдөн авсан юм. Тус хамтлагийн хуучны дөрвөн гишүүнээс Бука, Өөжгий хоёр өөр ажилтай болсон тул хамтлагийн бүрэлдэхүүнд бяцхан өөрчлөлт оржээ. Ингээд дуучин Буянаа, “Никитон” хамтлагийн Золбоо, Г.Ганхүү гурав хамтлагийнхаа буурийг сахиж үлдсэн бөгөөд “Гранд” хамтлагийн Цогоо хаяа урилгаар тус хамтлагтай хамтран тоглох болжээ. Тэд “Шар айраг” нэртэй анхны цомгоо шинэчлэгдсэн бүрэлдэхүүнээрээ гаргасан юм байна. Мөн анхны клип нь болон гарсан “Цагаан сар” дуу тус хамтлагийн уриа гэнэ. “Шар айраг” хамтлаг оройхон гараад ширүүхэн дайрна гэдэг шиг уран бүтээлдээ түлхүү анхаарах гэнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж