Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Монголын Susan Boyle

“Авъяаслаг Британичууд” шоугаар олны танил болсон дуучин Susan Boyle-ийн Ази хувилбарууд хүч түрэн гарч ирж байна. Susan Boyle-ийг “Авъяаслаг Британичууд” шоунд оролцож байхад хүмүүс дэмжиж байсан дээр “нугасны муухай дэгдээхэй” хэмээх хоч хүртэл өгөөд байсан. Одоо тэрбээр дэлхийд танигдсан нэртэй дуучин болсон бөгөөд түүний цомог худалдаанд гарахаасаа өмнө боруулагдаж дууссан байжээ. Харин түүний Ази хувилбар болох Тайвань улсад зохион байгуулдаг “Авъяаслаг Тайваниуд” шоунд Ли Юү Чин Тайванийг төдийгүй Америк, Британичуудыг гайхшруулаад байгаа аж. Тэгвэл Монголд ч гэсэн нэгэн Susan Boyle олны өмнө гарч ирээд байна. Тэрбээр “UBS” телевизээс зохион байгуулж “Universe Best Songs-2010” фестивальд оролцож байгаа юм. Ямартай ч Монголын Susan Boyle ийнхүү тодорлоо.

М.Анир  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж