Амьдрах боломжтой 500 гариг

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Амьдрах боломжтой 500 гариг

Зуун тэрбум одноос бүрдэх манай тэнгэрийн заадас 50 тэрбум гаруй гариг эрхэстэй бөгөөд үүнээс 500 сая орчим нь амьдрах боломжтой гэж Киплер сансрын дурангийн ажиллагааг хянагч, судалгааны багийн ахлагч Уильям Борутски мэдээлжээ.

Өндөр хүчин чадалтай Киплер дуран авайг 2009 оны гуравдугаар сарын 7-нд дэлхийн тойрог зам руу хөөргөсөн ажээ. Илүү холыг өндөр нягтралтай ажиглах дуран авай шинээр 1235 гариг бүртгээд байгаагаас амьдрал байх боломжтой 54 гариг олжээ. Тэдгээр гаригийн гадаргуу дээрх шингэн бүтцийг эрдэмтэд ус гэж үзэж байгаа юм. Ус нь гариг дээр амьдрал орших эх үндэс. Германы одон оронч Иоханс Киплерийн дурсгалыг хүндэтгэн нэрлэсэн дурайн авай манай оддын аймгийн 44 хувийг хянах хүчин чадалтай ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж