Өнөөдөр “Ав-Атар” “Акулууд”-тай тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Өнөөдөр “Ав-Атар” “Акулууд”-тай тоглоно

Монголын сагсан бөмбөгийн холбооны Nissan премьер лигийн хоёрдугаар тойргийн ээлжит тоглолтууд өнөөдөр үргэлжлэн явагдана. Өмнөх жилийн дээд лигийн тэмцээнүүдтэй харьцуулахад лигийн зохион байгуулалт, чанар чансаа, өрсөлдөөн зэргээрээ үзэгчдийн анхаарлыг татаж буй Nissan премьер лигийн хуваарь ёсоор өнөөдөр Спортын төв ордны А зааланд гурван тоглолт болно. Эхний тоглолт “TLG-13” болон МУИС-ийн “Баянзүрх Буллз” багийн хооронд өрнөх бол хоёр дахь тоглолт “Энержи Ресурс” компанийн “Харцага” болон Монгол Улсын сагсан бөмбөгийн анхны гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалаар удирдуулсан ХҮДС-ийн “Ирвэс” багийн хооронд болно. Харин өнөөдрийн сүүлийн тоглолтод лигийн “шинэ цэрэг” “Ав-Атар” болон ШУТИС-ийн “Акулууд” өрсөлдөх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж