Нохой хэр ухаантай вэ?

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Нохой хэр ухаантай вэ?

Нохой, хоёр настай хүүхэд шиг ухаантай гэж амьтны сэтгэл судлаачид онцолжээ. Араатан амьтдын сэтгэл судлаачдын явуулсан судалгаагаар нохой дээд тал нь 250 дохио, зангаа, үг ойлгож чаддаг хоёр настай хүүхэдтэй адилхан гэнэ. Тэдний судалгаагаар нохдын ойлгох чадвар, үгэнд орох нь үүлдрээс хамаарч харилцан адилгүй байдаг байна.

Америкийн амьтан судлаач эрдэмтний тавьсан илтгэл нохойг сармагчин, тоть зэрэг амьтадтай өрсөлдөхүйц ухаалаг болохыг баталжээ. Жишээ нь: Бордер колли үүлдрийн нохой үг ойлгох чадвараараа тотиноос илүү ажээ. Ихэнх ноход суу, ир, үлд гэх мэт дохион, үг хэллэгийг ойлгодог. Мөн нэрийг маш хурдан тогтоодог байна. Нохой бол нүүрэнд илэрч байгаа сэтгэл хөдлөлийн элементийг ойлгож чаддаг цорын ганц адгуус байна.  Түүнээс гадна нохой зөв, буруу үйлдэл хийснээ ухамсарлах чадвартай амьтан юм.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж