
Америкийн амьтан судлаач эрдэмтний тавьсан илтгэл нохойг сармагчин, тоть зэрэг амьтадтай өрсөлдөхүйц ухаалаг болохыг баталжээ. Жишээ нь: Бордер колли үүлдрийн нохой үг ойлгох чадвараараа тотиноос илүү ажээ. Ихэнх ноход суу, ир, үлд гэх мэт дохион, үг хэллэгийг ойлгодог. Мөн нэрийг маш хурдан тогтоодог байна. Нохой бол нүүрэнд илэрч байгаа сэтгэл хөдлөлийн элементийг ойлгож чаддаг цорын ганц адгуус байна. Түүнээс гадна нохой зөв, буруу үйлдэл хийснээ ухамсарлах чадвартай амьтан юм.
Б.Энхцэцэг