Хакүхо ганцаараа 10 даваатай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Хакүхо ганцаараа 10 даваатай боллоо

Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын башё үргэлжилж байна. Домогт аварга Тайхогийн амжилтыг эвдэн, хамгийн богино хугацаанд макүүчи зиндаанд 500 даваа авсан дээд амжилтын эзэн болсон их аварга Хакухо М.Даваажаргал башёг ганцаараа тэргүүлж эхэллээ. Түүнтэй адил унаагүй байсан Кайсей өчигдрийн барилдаанд өвдөг шороодсоноор тэргүүлэгчийн байрнаас нэг алхам ухарчээ. Чансаа тогтоох башёгийн 10 дахь өдрийн барилдааныг тоймлон хүргэе. Асасэкирюү /5-5/ тун шийдэмгий барилдаж тавин чансаа ахих боломжтой гэдгээ харуулав.

Мөн Токитэнкү /4-6/ даваагаа нэгээр ахиулсан бол Кёкүтэнхо /4-6/ өвдөг шорооджээ. Маэгаширагийн найм хүртэл дэвшээд байсан Шотэнрү /2-8/ унаснаар тавин хувийн амжилтаа үзүүлэх боломжгүй болсон байна. Тамаваши /5-5/ учраадаа дийлдэж, комүсүби Какүрюү /7-3/ ээлжит даваагаа авлаа. Одоо тэрээр нэг даваа авахад хангалттай бөгөөд ирэх башёд сэкивакэ цолтой барилдаж боломж бүрдэж байна. Оозэки Харүмафүжи /6-4/ башёг тэргүүлэгчдийн нэг Эстоны Барүтог тэр бүр хийгдээд байдаггүй мэхээр давлаа. Харин Хакүхогийн /10-0/ ялалт үргэлжилсэн хэвээр. Тэрээр өчигдөр Японы ирээдүйн аварга гэгдэх Кисэносатог сөхрүүлэв.

Зохиогчийн эрх: “Спортын шуудан” сонин

Б.Мөнхзул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж