
Сүүлийн үед манайд нефть тойрсон асуудал байнга л яригдах болсон. Түлшний хомсдолд орох нь, ОХУ-аас татсан нефтийн нөөц багасчээ гэхчилэн. Тэгвэл энэ талаар таатай мэдээ дуулгахад, монголчууд хоёр жилийн дараа ОХУ-ын нефтийн хараат байдлаас ангижирч эхлэх нь. Энэ сарын эхээр Дорнод аймгийн Булган суманд нефть боловсруулах үйлдвэрийн суурь тавьжээ. Нефтийн үйлдвэрийг Монголын хөрөнгө оруулалттай “Хэт” компани өөрийн хөрөнгөөр хоёр жилийн хугацаанд барих аж. АНУ-ын тоног төхөөрөмжтэй тус үйлдвэр эхний ээлжид 120 тонн нефть боловсруулан ажиллах ба цаашдаа улам бүр өргөжих гэнэ.
А.Зул