Эминем YouTube-ийн тэрбумтнуудын клубт багтжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Эминем YouTube-ийн тэрбумтнуудын клубт багтжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    YouTube дэх видео бичлэгийг нь үзсэн тоо нь тэрбумаас давсан дуучдын түүхэнд гурав дахь хүн нь Америкийн рэпер Эминем болсон тухай Billboard мэдээлжээ.

    Шоу бизнесийн оддын алдар нэрийн статистикийг хөтөлдөг Famecount.com компани энэ сарын 21-ний өдөр YouTube дээр Эминемын бичлэгийг нэг тэрбум 163659 хүн үзсэнийг тогтоон бүртгэсэн байлаа. Эминемээс өмнө  Жастин Бибер, Леди Гага хоёр л 1,3 ба 1,1 тэрбум үзэгчидтэй байсан юм. Ойрын хугацаанд Эминем Леди Гагаг гүйцэн түрүүлж Facebook сүлжээний хамгийн алдартай  дуучин болж магадгүйг Famecount.com тэмдэглэв. Эминем  өнгөрсөн оны хамгийн алдартай дуучин болж чадсан бөгөөд түүний “Recovery” цомог зургаан сая хувиар борлогдож, “Грэмми”-гийн шилдэг рэп-цомгийн шагнал авч байв.

    YouTube сүлжээний тэрбумтны клубт  удалгүй поп дуучин  Рианна нэмэгдэнэ гэж Famecount.com мэдээлжээ.

    Ш.САМБУУ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж