
чингэлэгтэй хууль бусаар хил давахыг завдсан 500 гаруй хүнийг
баривчилжээ. Гаалийн цагдаагийнхны мэдээлснээр Латин Америк болон Азийн
513 хууль бус цагаач итгэхийн аргагүй нөхцөлд хил давахыг завдсан гэнэ.
Тэдгээр хууль бус цагаачийг хилээр гаргах гэж байсан дөрвөн этгээдийг
мөн баривчилсан байна. Мексикийн өмнөд хил хүний наймаа, хууль бус
цагаачдын хил давахыг завддаг гол цэг гэнэ. Тэдний арга өдрөөс өдөрт
улам нарийсч буй учир хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт хэт ягаан туяаны
аппарат ашигладаг байна.
Хил дээрээс баривчлагдсан 500 гаруй хууль бус цагаач ачааны чингэлэг
дотор хэдэн арван цаг дүүжлэгдэж явсныг гаалийн цагдаагийнхан олж
илрүүлжээ. Чингэлгийн шаланд гаргасан нүхнээс өөр агаар орох газар
байгаагүй учир цагаачид агаар, усаар дутагдаж байсан бололтой. Хууль
бусаар хил нэвтрүүлнэ гэж амласан этгээдүүдэд хүн бүр долоон мянган
ам.доллар төлсөн нь тогтоогджээ. Тэдгээрийн 32 нь эмэгтэй, дөрөв нь
хүүхэд байсан бөгөөд Гватемал, Эквадор, Хятад, Япон, Энэтхэгийн иргэд
байсан аж. Хууль бус цагаачдыг тээвэрлэж явсан ачааны чингэлгийг
Мексикийн хилийн Чиапас мужаас холгүй саатуулсан байна.
Жил бүр хагас сая хууль бус цагаачид Мексикээс АНУ руу гардаг гэсэн судалгаа байдаг ажээ.