“Хунт нуур”-ын тасалбар 20 мянга

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

“Хунт нуур”-ын тасалбар 20 мянга

Дэлхийн тайзнаа Монголын нэрийг дуурсгаж, эх орноороо овоглож яваа нэрт бүжигчин Д.Алтанхуяг ирэх сард Монголд ирэх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Мэдээж хэрэг дэлхийн шилдэг найман балетчны нэг Д.Алтанхуягийг тайзнаа бүжихийг харах гэсэн олон үзэгчид бий.  Тэрбээр энэ удаад ганцаараа бус хамтран бүжигчидтэйгээ ирж, зургадугаар сарын 19-нд тоглох П.И.Чайковскийн “Хунт нуур” балетад гоцолно. Харин тасалбарын хувьд 20,000 мянган төгрөг гэсэн., Дэлхийн балетын ноён оргил “Хунт нуур”-т дэлхийд данстай балетчин гоцолж байгаа учир ийнхүү өндөр үнэтэй байгаа гэнэ. Хамгийн сонирхолтой нь тасалбар нь одоо бараг дуусч байгаа гэсэн шүү.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж