Ах, дүү гурав ажилдаа оржээ

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Ах, дүү гурав ажилдаа оржээ

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амараа нар хамтран “Ах дүү гурав” нэртэй цомгоо гаргахаар ажиллаж байгаа. Тэд цомгоо “New Star” студид бичүүлж байгаа аж. Одоогоор цомгийн ажил 50 хувьтай яваа гэнэ. Энэ талаар “New Star” студийн продюсер С.Гантөр хэлэхдээ “Манай студид яг одоо дуучин Б.Сарантуяагийн “Аргагүй монгол аялгуу” цомгийн бичлэгийг хийгээд бараг дуусч байна. Лхагваа, Амраа, Дээгий нарын “Ах дүү гурав” цомгийн ажил талдаа ороод байна” хэмээв.

Тус цомогт Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, “Гранд” хамтлагийн продюсер Д.Баттөр, “New Star” студийн С.Гантөр нарын шинэ уран бүтээл багтаж байгаа гэнэ.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж