
“Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн Монгол Улс зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөсөн. Засгийн газраас 2011 онд багтаан уг боловсруулах үйлдвэрийн шавыг тавихаар шийдвэрлэсэн ч төсөл нь өнөөг хүртэл батлагдаагүй байгаа юм. Учир нь хайлуулах, боловсруулах үйл ажиллагааны үед хүхрийн хүчлээ яах вэ гэдэг гэдэг асуудлаа шийдэж чадахгүй байгаа бололтой. Хэдий хэмжээний зэс хайлуулна төдий хэмжээний хүхэр шаардагдах юм. Тиймээс зэс хайлуулахад ашигласан хүхрээ дараа нь яах вэ гэдгийг шийдэж мэдэхгүй байгаа аж. Зэс хайлуулах боловсруулах үйлдвэр барих талаарх төслийг ЭБЭХЯ-ны ажлын хэсэг хоёр ч удаа Засгийн газарт танилцуулсан ч дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн. Тиймээс уг төслөө Засгийн газарт удахгүй өргөн барихаар төлөвлөөд байгаа юм байна.
Ж.ГЭГЭЭ