
Тэдний хэлж буйгаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан 100, 122 дугаар тогтоол гэгчийг гаргаж, банк дампуурахад хүргэсэн аж. Өөрөөр хэлбэл, эхний гаргасан 100 дугаар тогтоолдоо “Банкны гишүүд хувьцааны төвлөрсөн мөнгийг зарцуулах эрхгүй” гэж заажээ. Удалгүй 122 дугаар тогтоол гаргаж өмнөх 100 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан “Анод банкны хувьцааны ашгийг хөрөнгө оруулагчид хүртэж болно” гэж тусгасан байна. Энэ байдлыг банк дампууруулсан этгээдүүд овжин ашигласан” гэж Л.Цэвээнравдан мэдэгдсэн юм. Түүнчлэн энэ онд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханы бүрэн эрхийн хугацаа дуусах ёстой атал ажиллах хугацааг дахин сунгасанд бухимдаж байгаа аж. Учир нь, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа тул төрийн албанд ажиллах ёсгүй гэж Анод банкны хохирогчдын түр хорооныхон үзэж байгаа аж.
С.Отгон