АТГ-ын дарга нарын хэргийг 24-нд хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

АТГ-ын дарга нарын хэргийг 24-нд хэлэлцэнэ

Цагдан хорих 461 дүгээр ангид хоёр сар гаруй хоригдож  буй АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарын давж заалдах шатны шүүх хурлыг энэ сарын 24-нд  хэлэлцэхээр болжээ. Одоогоор шүүх хуралдааны зар  албан ёсоор гараагүй байгаа ч урьдчилсан байдлаар ирэх долоо хоногийн мягмар гаригт хийхээр товлосон аж. Нийслэлийн шүүхээс ирэх долоо хоногт болох хуралдааны зар пүрэв, баасан гаригт албан ёсоор гарах юм. Өнгөрөгч гуравдугаар сарын 22-нд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн, бусдыг гүтгэсэн гэх үндэслэлээр 2-2.5 жилийн хорих ял оноосон билээ. Энэ сарын 20-нд болох шүүх хуралд анхан шатны шүүхээс хэрэг нь хэрэгсэхгүй болсон Тамгын хэлтсийн дарга Г.Бадарчийн хэргийг мөн хэлэлцэх аж. АТГ-ын дарга нар цагдан хорих 461 дүгээр ангид хоёр сар гаруй хоригдож байгаа юм. АТГ-ын дарга Ч.Сангарагчаа өмгөөлөгчөөрөө дамжуулан батлан даалтад гарах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж