Жулиа Робертс хөөрхөн хүүхэн хэвээр

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Жулиа Робертс хөөрхөн хүүхэн хэвээр

Гурван хүүхдийн ээж өдгөө 43 настай Холливуудын жүжигчин Жулиа Робертс  “W Magazine”-д зургаа авахуулж хөөрхөн хүүхэн гэдгээ дахин баталжээ. Нэгэн цагт Холливуудын хамгийн их орлоготой, бас урт хөлтэй жүжигчин бүсгүй гэгдэж байсан түүний рейтинг гэр бүлдээ цаг заваа зориулах болсноос буурсан ч 2010 онд тоглосон “Дурла,залбир, хоолоо ид” кино дэлгэцэнд гарснаар дахин сэргэсэн билээ. Сэтгүүлийн нүүрэнд жүжигчин бүсгүйн зураг, болон “Larry Crowne” хэмээх шинэ киног найруулж, хамтран тоглосон Том Хэнкс нарын ярилцлага нийтлэгдсэн байна. Тэд өмнө нь “Чарли Вилсоны дайн” хэмээх Оскарын шагнал хүртсэн кинонд  хамтран тоглож байсан ажээ. Ярилцлагадаа  Жулиа Робертс жүжигчний ур чадварыг нь сорьж, өөрийг нь нээх кинонд тоглохыг хүсч буйгаа ярьжээ.

 
Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж