Гадаадад зургаан гишүүн ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Гадаадад зургаан гишүүн ажиллаж байна

УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан зохион байгуулах ажлын албанаас гаргасан ирцийн мэдээгээр өнөөдрийн хувьд УИХ-ын 76 гишүүнээс зургаа нь гадаадад, орон нутагт есөн гишүүн ажиллаж байгаа аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн З.Алтай, Д.Тэрбишдагва нар  Австрали улсад, Б.Бат-Эрдэнэ гишүүн БНСУ-д, Э.Мөнх-Очир гишүүн АНУ-д УИХ-аас авсан томилолтын хүрээнд ажиллаж байгаа бол Су.Батболд гишүүн хувиараа Канад улс руу зорчжээ. Харин Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Засгийн газрын томилолт өвөртлөн  Герман улсыг зорьсон бөгөөд тэнд албан ажлуудаа амжуулаад энэ сарын 19-нд буцаж ирэхээр төлөвлөжээ.

Орон нутагт ажиллаж байгаа гишүүдийн хувьд олонхи нь Баян-Өлгий аймгийг зорьсон байна. Тус аймагт Ардчилсан намынхан “Монгол хүн 2020” хөтөлбөрийнхөө хэлэлцүүлгийг хийж, аймгийн ажил байдалтай танилцаж, УИХ, Засгийн газраас баталсан хууль, тогтоомж, тогтоолуудын талаар танилцуулж буй нь тус аймгаас сонгогдсон эрхэм гишүүдийг тойрог руугаа явахад ч нөлөөлсөн бололтой. Өнөөдрийн хувьд тус аймагт Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Р.Гончигдорж  нар ажиллаж байгаагийн зэрэгцээ Х.Баделхан, Х.Жекей, А.Тлейхан нар ажиллаж байна. Мөн УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Р.Амаржаргал нар Хөвсгөл, Ховд аймагт ажиллаж байгааг ирцийн мэдээнд дурджээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж