
Илтгэгчдийн хэлснээр сүүлийн жилүүдэд Монгол Улсын геополитикийн нөхцөл байдал ихээхэн өөрчлөгджээ. Монголын ашигт малтмалын асар их баялаг дэлхийн том гүрнүүдийн анхаарлыг татах болж, тэдгээр орны геостратегийн бодлогын хүрээнд орох магадлал мэдрэгдэж эхэлжээ. Иймд нөхцөл байдлыг анхаарлын төвд байлгах үүднээс саяхан шинээр Геополитикийн хүрээлэнг байгуулсан байна.
Орчин үед геополитикийн бодлогоос гео-эдийн засгийн бодлого руу шилжих хандлага үзэгдэх болсон талаар илтгэгчид дурдлаа. Дэлхий нийтэд Европын соёл иргэншлийн нөлөө суларч, хойд Америкийн нөлөө ихээхэн өөр болж, дорнын соёл иргэншлийн хамрах хүрээ өсөх хандлагатай болжээ. Хятад-исламын орнуудын соёл иргэншил нягтарч, Майя зэрэг эртний соёл уламжлалд дулдуйдсан өмнөд Америкийн соёл эргэн ирж ирж буй байдал ажиглагдах болсон талаар бага хуралд оролцогчид ярилаа. Ингэж геополитикийн нөхцөл байдал хувирч буй үед Монгол Улс үндэсний ёс заншил, нүүдлийн ахуй, оюуны өв сангаа хадгалан үлдэх нь чухал болохыг тэд онцолж байв. Бага хурлын үйл ажиллагаа үдээс хойш чөлөөт хэлэлцүүлгээр үргэлжилнэ.