“Глобал удирдагч-5” оролцогчдоо бүртгэж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

“Глобал удирдагч-5” оролцогчдоо бүртгэж байна

“ГЛОБАЛ УДИРДАГЧ-5” УРАЛДААНТ НЭВТРҮҮЛЭГ  ОРОЛЦОГЧДОО БҮРТГЭЖ БАЙНА.

“Глобал Удирдагч” Дээд Сургууль, UBS телевизтэй хамтран 5 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа “Глобал удирдагч-5” реалити уралдаант хүүхэд, залуучуудын нэвтрүүлэг “Хамтдаа хөгжицгөөе” уриан дор зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн ялагчаар 3-н хүүхдийг тодруулах бөгөөд чадварлаг, манлайлагч хүүхдүүд Азийн өндөр хөгжилтэй орон Тайванд 100%-ийн тэтгэлэгтэй суралцах эрх хожихоос гадна, мөн  суралцаж байгаа сургуулиасаа сар бүр степент авч суралцахаараа онцлог юм байна. Нэвтрүүлэгт оролцогчдын бүртгэлийг 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 18.00 цаг хүртэл Глобал Удирдагч Дээд Сургуулийн байранд бүртгэж байна. Оролцохыг хүсэгчид 99011662, 50008603 утсаар холбогдоно уу. Өөртөө итгэлтэй азийн хөгжилтэй орон Тайванд суралцах зорилготой хүүхэд, залуусыг уралдаант нэвтрүүлэгт оролцохыг урьж байна.

Энэхүү нэвтрүүлгийн зорилго нь авъяас, чадвартай, ирээдүйд Монгол улсынхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах манлайлагч хүүхэд, залуучуудыг өндөр хөгжилтэй орнуудад 100%-ийн тэтгэлгээр сургаж, улс орныхоо хөгжилд бодитой түлхэц үзүүлэх явдал юм. Үүнээс илүү нэг зорилго нь энэ нэвтрүүлэгт оролцож байгаа авъяаслаг, чадварлаг хүүхдүүдийн авъяас чадварыг телевизээр дамжуулж олон нийт, мянга мянган хүүхдүүдэд хүргэж, зөвхөн мөнгөтэй хүн л өндөр үнэтэй боловсрол эзэмшдэг биш хүнд авъяас, чадвар, хичээл зүтгэл байх юм бол боломжууд үргэлж нээлттэй байдаг гэдгийг үзэгч хүүхдүүдэд хүргэж, тэдний зүрх сэтгэлд мөрөөдлийг бий болгох нь нэвтрүүлгийн туйлын зорилго юм. Хүнд мөрөөдөл бий болгоно гэдэг нь энэ хорвоогийн хамгийн үнэтэй зүйл билээ.

БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИГЧ

Ерөнхий ивээн тэтгэгч

Ивээн тэтгэгч

    
              
Мэдээллийн дэмжигч: www.news.mn сайт.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж